Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул, алба хаагчдын хамт энэ оны 07 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар дээр хүрэлцэн ирж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр танилцуулан,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ
“Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул, алба хаагчдын хамт энэ оны 07 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар дээр хүрэлцэн ирж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр танилцуулан, санал солилцож хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон цагдаагийн алба, газар, хэлтсийн дарга, удирдлага, тэдний төлөөлөл алба хаагчид оролцож, санал хүсэлтээ илэрхийлэв.

Хуваалцах