Хүүхдийг гэрт бус байгалийн гэрэлд тоглуулж байхыг зөвлөв
Байгалийн гэрэлд гарахгүй байх нь хараа муудах шалтгаан болж байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдийн хараа муудах өвчлөл ихэссэн нь үүнтэй холбоотой гэж эмч мэргэжилтнүүд хэллээ.
Мэдээллийн алба

Байгалийн гэрэлд гарахгүй байх нь хараа муудах шалтгаан болж байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдийн хараа муудах өвчлөл ихэссэн нь үүнтэй холбоотой гэж эмч мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, дэлхийд ойролцоогоор 284 сая хүн хараа муутайгаас 39 сая нь бүрэн хараагүй. Харин манай улсад 16 мянган хараагүй иргэн байна. Иймээс хүүхдээ гэрт тоглуулахаас илүүтэй байгалийн гэрэлтэй гадаа тоглуулах нь хараа муудахаас сэргийлнэ гэж “Монголын нүдний эмч нарын нийгэмлэг”-ийн нарийн бичгийн дарга Ч.Чимгээ ярилаа.


















