Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалсан гар утасны аппликейшн гаргалаа

Мэдээлэл холбоо харилцааны технологи хөгжиж хүн бүр ухаалаг гар утас ашиглах болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийг хүчирхийллээс хамгаалсан гар утасны аппликейшн гаргалаа
Хүүхдийг хүчирхийллээс хамгаалсан гар утасны аппликейшн гаргалаа. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл холбоо харилцааны технологи хөгжиж хүн бүр ухаалаг гар утас ашиглах болсон. Мэдээллийн өгөгдлийг боловсруулагчид нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор шинэ аппликейшн боловсруулаад байна. Виндоузын гар утаснуудад нь үнэ төлбөргүй суулгаж байгаа тус аппликейшний тусламжтайгаар хүүхэд чухал яаралтай тусламж дуудах, ямар ч нөхцөлд итгэл хүлээлгэсэн хүнтэйгээ шууд төлбөргүй харилцахаас гадна олон улсын хүүхдийг хамгаалах байгууллагатай ч холбогдож болох юм. “Help” буюу “Тусламж” хэмээн нэрлэгдэх энэ аппликейшнээр дамжуулан GPS-ээр байршлыг нь тогтоож нэн даруй тусламжийн баг илгээхээс гадна сэтгэл зүйн заавар зөвлөмж өгөх, өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой аж. Унгар улсад л гэхэд хүүхдийн эрх байнга зөрчигддөг, сардаа 3 хүүхэд бусдын гарт амь нас эрүүл мэндээрээ хохирдог, хаанаас ямар тусламж авахаа өсвөр насныхан мэддэггүй учир тэдэнд зориулсан ийм аппликейшн боловсруулах саналыг НҮБ-ын хүүхдийн байгууллага санаачилсан юм байна.

Хуваалцах