Хүүхдийг хүчирхийллээс хамгаалъя
Иргэд та бүхэн хүчирхийллийг 102, 107, 108 дугаарт яг одоо мэдээлээрэй
Мэдээллийн алба

Цар тахлын улмаас дийлэнх хүмүүс гэртээ байгаа энэ цаг үед хаалттай хаалганы цаана “чимээгүй” хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс бухимдаж, хүч хэрэглэхээсээ өмнө эхлээд ярилцъя, таны эргэн тойронд хүчирхийлэл үйлдэгдэж байвал мэдээлж, таслан зогсооё, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд хамтдаа оролцъё.
Халуун бүлээрээ гэртээ байгаа энэ үедээ хайртай хүмүүстээ илүү цаг гаргаж, хамтдаа олон сайхан дурсамж бүтээх боломж болгож ашиглая.
Иргэд та бүхэн хүчирхийллийг 102, 107, 108 дугаарт яг одоо мэдээлээрэй.






















