Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө

Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө
Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:• Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх• Айл хэсэхгүй байх• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх• Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх• Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх• Амны хаалт зүүлгэх• Гарыг сайтар савандаж угаах• 1-1,5 метрийн зай барих• Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах• Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх• Сайн унтаж амруулах- 3-5 насныхан 10-13 цаг- 6-12 насныхан 9-12 цаг- 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах• Зөв хооллох- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх- Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх- Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах- Халуун бүлээн шингэн сайн уулгах• Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх• Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах• Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөж байна.

Хуваалцах