Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийг зөвхөн өнөөдөр биш 365 хоногийн турш зодож шийтгэхгүй байцгаая

Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Үүнээс болж харин хүүхдийн хөл гар хөхөрч, яс нь хугарч, сорви үлдэж эсвэл мэдрэлийн систем нь гэмтэж болзошгүй байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдийг зөвхөн өнөөдөр биш 365 хоногийн турш зодож шийтгэхгүй байцгаая
Хүүхдийг зөвхөн өнөөдөр биш 365 хоногийн турш зодож шийтгэхгүй байцгаая. Зураг: МҮОНРТ

Хүүхдийг зодохгүй байх 10 учир шалтгаан

1.Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Үүнээс болж харин хүүхдийн хөл гар хөхөрч, яс нь хугарч, сорви үлдэж эсвэл мэдрэлийн систем нь гэмтэж болзошгүй байдаг.

2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг.

3.Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. Улмаар хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна.

4. Хүүхдийг зодож шийтгэх нь тэдний хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгадаг.

5. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. Ингэвэл хүүхэд зөвхөн ойр хавьд, эсвэл дэргэд байгаа томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог бусад үед нь дураараа аашилдаг буруу зуршилтай болно.

6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үз дээ. Тэд өмнөхөө эргэж дурсах бүртээ гомдолтой, эсвэл ууртай дүр зургийг харах болно.

7. Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал эсвэл хоол хүнс, унтах, үгүй бол илүү ихийг нээж, судлаж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж шийтгүүлэхэд хүрдэг.

8. Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран хамгаалагчид тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг.

9. Хүүхдийг цохиж зодох нь тэдний буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох юм. Гэхдээ тэдэнд учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийг зодсоноос илүү үр дүнтэй бөгөөд гарч болох хор уршгаас сэргийлж байгаа хэрэг юм.

10. Илүү сайн аргууд ямагт байдаг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж, тэдэнтэй хэлэлцэж бай. Мөн хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг санаарай.

Хуваалцах