Хүүхдийн 40 дүгээр сувилалд шинэ төсөл хэрэгжүүлж байна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дезерэт” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр хүүхдийн 40 дүгээр клиник сувилалд “Гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийг хийжээ.
Мэдээллийн алба

Уг төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн хоол тэжээлийг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэх, хүүхдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон хоолыг бэлтгэн нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд төслийн хүрээнд дээжийн хөргөгч, гурил хэрчигч машин, шарах шүүгээ, хоолны савны иж бүрдэл зэрэг нийт 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Өмнөх гал тогооны тоног төхөөрөмжүүд олон жил ашиглагдаж элэгдэж хуучирсан, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон ч өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн талаар холбогдох хүмүүс дурдлаа.
Дашрамд дурдахад, хүүхдийн 40 дүгээр клиник сувилал нь 1962 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор 170 хүүхэд сувилуулж байна.