Хүүхдийн асуудал эрхэлсэн ажилчдын үүрэг оролцоог нэмэгдүүлье
Сум, хороонд гарч байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн сургууль завсардалт, аливаа төрлийн гэмт хэргийг таслан зогсооход нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал.
Мэдээллийн алба

Сум, хороонд гарч байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн сургууль завсардалт, аливаа төрлийн гэмт хэргийг таслан зогсооход нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал. Тиймээс тэдний чадавхийг сайжруулах, тэр дундаа салбар салбарын нийгмийн ажилтнуудыг хамтарч ажиллах боломжийг олгосноор тэдний ажил илүү үр дүнд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцлолоо. Энэ хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнуудын хамтарсан багийн тэмцээнийг зохион байгуулж байна. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга н.Есөнтөмөр ярьж байна.
Мөн энэ талаар "Дүүргүүдээс шалгарсан шилдэг есөн баг оролцож, ур чадвараа сорих тэмцээнээс гарсан оновчтой санаануудыгбодит амьдралд туршлага болгон хэрэгжүүлнэ" хэмээн зохион байгуулагчид нь онцлож байсан юм.


















