Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн асуудал зөвхөн эмэгтэй гишүүдэд хамаатай гэж үү

Өнөөдөр чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн асуудал зөвхөн эмэгтэй гишүүдэд хамаатай гэж үү
Хүүхдийн асуудал зөвхөн эмэгтэй гишүүдэд хамаатай гэж үү. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хурал эхлээгүй байна. Тодруулбал, одоогоор чуулганы танхимд зөвхөн эмэгтэй гишүүд ирээд байгаа аж. Энэ талаар УИХ-ын дарга өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Ямартаа ч төрийн төлөө өөрийнхөө гэр бүлийг хүртэл золиослодог хэмээгддэг эмэгтэй гишүүд маань хүүхдүүдийн сайн сайхны төлөө хуулийн төслийг хэлэлцэхэд яаравчлан иржээ. Харин эрэгтэй гишүүдэд уг хуулийн төсөл, хүүхдийн асуудал төдийлөн хамаардаггүй бололтой.

Дашрамд дурдахад, уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд өнгөрөгч аравдугаар сард өргөн мэдүүлсэн юм.

Хуваалцах