Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоо явагдаж байна

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоо явагдаж байна
“Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоо явагдаж байна. Зураг: МҮОНРТ

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд явуулахаар болж, өнөөдрөөс эхлүүлж байна.

“Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоонд дараах хуваарийн дагуу хамрагдаж ажиллана. Үүнд:
· 2020.08.17 - 18 Баянзүрх, Налайх, Хан-Уул· 2020.08.19 Сонгинохайрхан, Чингэлтэй· 2020.08.20 - 21 Баянгол, Сүхбаатар· 2020.08.24 - 28 Давтан үзлэгЭх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

Хуваалцах