”Хүүхдийн автобус” явж эхэллээ
Улаанбаатар хотын автозамын ачааллыг багасгах, сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн автобустай болгох Улаанбаатар хотын автозамын ачааллыг багасгах, сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн автобуст
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын автозамын ачааллыг багасгах, сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн автобустай болгох захирамж гаргасан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Хүүхдийн автобус”-ыг Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн дөрвөн чиглэлд нэмж явуулахаар болжээ. Эдгээр чиглэлээс автобуснууд 36-р дунд сургууль хүртэл явж хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Эдгээр чиглэлийн унаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой.
Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчилж байна.


















