Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Хүүхдийн баяраар 650 гаруй хүүхэд парад алхлаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн баяраар 650 гаруй хүүхэд парад алхлаа
Хүүхдийн баяраар 650 гаруй хүүхэд парад алхлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран "Шангри-ла" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.Ийн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны 500 сурагч үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар талбайн үйл ажиллагаа үргэлжлэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах