Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэвэл эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ
Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ орон байранд нэвтэрсэн тохиолдолд хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ.
Мэдээллийн алба

Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ орон байранд нэвтэрсэн тохиолдолд хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуулиар эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг үл хайхрах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоод байна.
Мөн хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх дуу, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулах нь хориотой гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хэлтсийн дарга н.Оюунтуяа хэллээ.
Mongolian National Radio · Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэвэл эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ


















