Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн дэргэд өөр хоорондоо зүй бус харьцахаас зайлсхий...

Эцэг, эхийн анхаарал, хайр халамж дутагдах, гэр орны таагүй уур амьсгал, хүрээлж буй найз нөхөд гээд олон хүчин зүйлс хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн дэргэд  өөр хоорондоо зүй бус харьцахаас зайлсхий...
Хүүхдийн дэргэд өөр хоорондоо зүй бус харьцахаас зайлсхий.... Зураг: МҮОНРТ

Эцэг, эхийн анхаарал, хайр халамж дутагдах, гэр орны таагүй уур амьсгал, хүрээлж буй найз нөхөд гээд олон хүчин зүйлс хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг.

Тэр дундаа гэр бүлийн хүмүүжил хүүхдэд бүхнээс илүү чухал ач холбогдолтой байдаг. Хүн болох багаасаа гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс эцэг, эх ямар зан араншинтай, хүмүүжилтэй байна хүүхэд ч мөн адил тийм хүн болж өсдөг. Иймд эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ дэргэд хамаагүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хоорондоо зүй бус харьцахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хүүхдээ буруу зүйл хийсэн үед нь ширүүн ааш авир гаргаж, загнаж зэмлэхээсээ илүүтэйгээр тайван замаар эвтэйхэн хэлж ойлгуулах нь зүйтэй. Аливаа зүйлийг хүчээр бус харин эвээр хэлж, ойлгуулж сургах нь хамгийн зөв арга юм. Хүүхдийг хэт эрхлүүлж дураар нь тавих нь эргээд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэр болно гэдгийг сануулах юун. Иймд алтан дунджийг баримтлахыг танд зөвлөж хэлэх байна. Эцэст нь хэлэхэд гэрийн суурь хүмүүжил хүүхдийн цаашдын төлөвшил хийгээд бие хүн болж, нийгэмд өөрийн байр сууриа олоход гол түлхүүр болж өгдөг.

Хуваалцах