Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүүхдийн эндэгдлийн шалтгаанд хатгалгаа зонхилж байна

Амьсгалын замын өвчин хот суурин газарт ч, хөдөө орон нутагт ч ялгаагүй эндэгдлийг тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эндэгдлийн шалтгаанд хатгалгаа зонхилж байна
Хүүхдийн эндэгдлийн шалтгаанд хатгалгаа зонхилж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн 10 жилд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан нь амьсгалын замын тогтолцооны өвчин болж байна. Амьсгалын замын өвчин хот суурин газарт ч, хөдөө орон нутагт ч ялгаагүй эндэгдлийг тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тав хүртэлх насны хүүхдийн хатгалгаанаас үүдэлтэй өвчлөл буурч байгаа ч, нас баралт төдийлөн буурахгүй байгаа бөгөөд таван ойндоо хүрч чадаагүй эндсэн таван хүүхэд тутмын нэг нь хатгалгаа өвчний хүндрэлээр нас барсан харамсалтай судалгаа байна.

Хуваалцах