“Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” тэмцээн боллоо
“Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Уг тэмцээний гол зорилго нь хүүхдийн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдэнд хүүхэд хамгааллын талаарх мэдлэг олгоход чиглэсэн байна.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор, “Баянзүрх” цогцолбор, 87, 92, 120 дугаар сургуулиудын 7-11 дүгээр ангийн сурагчид оролцсон байна. Сургууль бүрээс шалгарсан дээрх шилдэг таван сургуулийн сурагчид нэг баг болон оюун ухаан, авхаалж самбаагаа сорьжээ. Тэмцээний тэргүүн байрын эзнээр “Баянзүрх” цогцолбор сургуулийн “Гэрэлт-ирээдүй” баг шалгарсан бол удаах байрыг “Амгалан” цогцолбор сургуулийн “Эх дэлхийн цэцэгс” баг хүртсэн юм. Харин гутгаар байрын эзнээр 87 дугаар сургуулийн “Зөв ирээдүй” баг тодорсон байна.