“Хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллагдлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оныг “Хүүхдийн хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, 13 яаманд эцэг эхийн зөвлөлийг байгуулж, эцэг эхийн зөвлөлийг арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Энэхүү ажлын хүрээнд “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн”-ийн сургагч багш Б.Жавзанхүү Эрчим хүчний яамны нийт ажилтан албан хаагчдад “Хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт хүүхдийн хөгжил, хамгааллын тойм, хүүхэд хамгааллын бодлого, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн талаар зөвлөмж гэсэн үндсэн гурван агуулгын хүрээнд явагдсан юм.