Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ

Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид ямар өөрчлөлтийг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байгааг судалгаан дээр үндэслэн хэлэлцлээ. Санал асуулгад 24 мянга гаруй хүн оролцож, тэдний 64.7 хувь нь хүүхэд хамгааллын хуулийг даруй баталж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид ямар өөрчлөлтийг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байгааг судалгаан дээр үндэслэн хэлэлцлээ. Санал асуулгад 24 мянга гаруй хүн оролцож, тэдний 64.7 хувь нь хүүхэд хамгааллын хуулийг даруй баталж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Өмнөговь аймагт 12 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөж байсныг эцэг, эх нь ч, хүүхдийн байгууллага ч бүтэн жилийн турш мэдээгүй явсан. Энэ бол 20 жилийн өмнө батлагдсан хүүхдийн эрхийг хамгаалах хууль хэтэрхий хуурай, хөрсөндөө буудаггүйтэй холбоотой. Шинээр боловсруулж байгаа хууль энэ бүх асуудлыг шийдэхийг зорьсон гэж байна.

Зөвхөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 нь гэмтэж бэртэн, 101 хүүхэд нас барсан гэсэн харамсалтай баримт байгаа юм. Хүүхэд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхэлвэл хяналтын тогтолцоо бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан албан тушаалтан хариуцлагаа хүлээдэг болно гэсэн үг юм.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.

Хуваалцах