Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн эрхийг хамгаалахад Олон улсын стандартыг дагах хэрэгтэй

Дуудлагын 30 гаруй хувьд нь хүүхдийн эрх зөрчигдсөн байдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин манай улсад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нэгдмэл стандарт, эрх зүйн орчин байдаггүй аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрхийг хамгаалахад Олон улсын стандартыг дагах хэрэгтэй
Хүүхдийн эрхийг хамгаалахад Олон улсын стандартыг дагах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Хүүхдэд тусламж үзүүлэх 108 дугаарт өдөрт 500 орчим дуудлага ирдэг. Дуудлагын 30 гаруй хувьд нь хүүхдийн эрх зөрчигдсөн байдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин манай улсад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нэгдмэл стандарт, эрх зүйн орчин байдаггүй аж.

НҮБ-аас олон жилийн өмнө улс орнуудад хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг судалж, нэгдсэн стандартыг баталжээ. Энэ стандартын дагуу ихэнх улс орон хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг байна. Учир нь хүүхэд хамгааллын тухай хүн бүр нэгдсэн нэг ойлголттой байх ёстой гэдэгт тэд нэгджээ. Гэтэл манай улсад ийм ойлголт байхгүй учраас хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил дөрвөн настай охин төрсөн ээж, хойд аавдаа зодуулж амиа алдсан. Энэ хүүхэд удаан хугацаанд хүчирхийлэл дарамтанд амьдарч байсныг бид сүүлд нь мэдсэн. Ийм алдааг дахиж гаргахгүйн тулд дэлхийн стандартыг Монгол руу хөрвүүлсэн гэж тэрбээр хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах