Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн эрхийг ханган ажиллах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шуурхай хуралдаж Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрхийг ханган ажиллах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа
Хүүхдийн эрхийг ханган ажиллах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шуурхай хуралдаж Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Хэнтий аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн суманд газар дээр нь хуралдуулж мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Хурлаар хэлэлцсэн асуудал:

-Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журмын хэрэгжилт;

-Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд, хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын хамтын ажиллагааны нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт;

-Аймаг, орон нутгийн гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилт;

-Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцсэн;

Мөн сургуулийн дотуур байранд амьдарч байгаа малчдын хүүхдүүдэд онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгааллын түргэвчилсэн үнэлгээ хийж, бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, цас зудтай байгаа бага насны хүүхдүүдтэй айл өрхөөр орж нөхцөл байдалтай танилцан шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах