Хүүхдийн эрхийн асуудлаар НҮБ-ын Чуулганд үг хэлэв
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Асамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны "Хүүхдийн эрхийг дэмжин хамгаалах” сэдвээрх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож буй Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын дэд захирал В.Өлзийбаяр
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Асамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны "Хүүхдийн эрхийг дэмжин хамгаалах” сэдвээрх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож буй Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын дэд захирал В.Өлзийбаяр Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэлж, танилцуулав.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт хоёр протокол, мөн хүүхдийн эрхтэй холбоотой бусад конвенцид оролцогч улс бөгөөд хүүхдийн эрх зөрчигдсөн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд гомдол гаргах эрх олгож буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гуравдугаар протоколд энэ оны 10 дугаар сард нэгдэн орсон юм.


















