Хүүхдийн эрхийн Конвенцийн нэмэлт Протоколыг өргөн барив
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын Конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт Протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт Протоколд 2004 онд тус тус нэгдэн орсон. Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” Конвенци, түүний Нэмэлт Протоколуудын хүрээнд хүүхдэд бусад эрх эдлэгч субъектын нэгэн адил өргөдөл, гомдлыг олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ.
Мөн “Хүүхдийн эрхийн тухай” Конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгох юм.


















