Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн эрхийн ногоон карт” аян өндөрлөлөө

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд дээрх хуулиудын төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг зургаадугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд орон даяар өрнүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн эрхийн ногоон карт” аян өндөрлөлөө
“Хүүхдийн эрхийн ногоон карт” аян өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд дээрх хуулиудын төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг зургаадугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд орон даяар өрнүүллээ.

Энэхүү аяныг аймаг орон нутаг, нийслэлийн дүргүүдийн хэмжээнд саналын хуудсаар санал авч, нийслэл дүүргийн иргэний танхимуудаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл хийх, нэвтрүүлэгт оролцох зэрэг хэлбэрээр зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэгт Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвүүд болон төрийн байгууллагууд, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын салбарын 2000 гаруй нийгмийн ажилтан оролцсноос гадна иргэд, олон нийтээс нийт 24.478 санал ирүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүүхдийн эрх, хамгааллын Лобби бүлгийн ахлагч С.Одонтуяа “Хүүхдийн эрхийн ногоон карт аян нь Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг олон нийтэд өргөнөөр сурталчилах, хүүхдийн эрх, хамгааллын тухай эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог идэвхижүүлэх, тэдний мэдлэгийг сайжруулахад чухал ач холбогдолтой байсан” хэмээн онцолсон юм.

Хуваалцах