Хүүхдийн эрхийн үндэсний нэгдсэн сүлжээ бий болно
НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”-д Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр гарын үсэг зурж нэгдсэнээр Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд нэг шат ахив.
Мэдээллийн алба

Ялангуяа Хүүхдийн эрхийн конвенци, түүний нэмэлт протоколын хүрээнд хүүхдүүд бусад эрх эдлэгч субьектын адил өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үндэсний нэгдсэн сүлжээг бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЯ -аас Олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй. Тус протоколд одоогоор дэлхийн найман улс нэгдэн орж, 42 улс гарын үсэг зурсан байна.