Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүүхдийн халамжийн төвүүдэд зөвлөмж, чиглэл өгчээ

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн ковид 19 вирус дэгдсэнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/95 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдийн халамжийн төвүүдэд зөвлөмж, чиглэл өгчээ
Хүүхдийн халамжийн төвүүдэд зөвлөмж, чиглэл өгчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн ковид 19 вирус дэгдсэнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/95 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж чиглэл өгөх ажлыг энэ сарын 14-18-ны хооронд 17 байгууллагын 28 асрамжийн төвд зохион байгуулсан байна.

Асрамж, халамжийн төвүүдэд дараах зөвлөмжийг хүргэн ажиллажээ. Үүнд:
- Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагах
- Албан ёсны, бодит мэдээллийг Эрүүл мэндийн яамны мэдээллээс авах
- Эх сурвалж нягтлагдаагүй мэдээллийг цааш нь түгээж дамжуулахгүй байх
- Хүүхэд болон ажилтан, албан хаагчдын дархлааг дэмжихэд анхаарч ажиллах
- Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах
- Хүүхдийн хувийн ариун цэврийг сайтар сахиулах
- Онц шаардлагагүй тохиолдолд хүүхдийг гадагш гаргахгүй байх
- Төвийн байранд гадны хүн нэвтрэхийг хязгаарлах
- Асрамж, халамжийн төвийн орчны болон галын аюулгүй байдлыг хангах
- Хүнсний нөөц болон шаардлагатай үед хэрэглэх эм, тариа, анхан шатны тусламжийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэх шатахууны нөөцтэй байх
- Хүний нөөцийн судалгаагаа шинэчилж гаргах
- Төвийн багш, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах
- Төвийн багш, ажилчдын ажиллах цагийн хуваарийг оновчтой зохион байгуулах
- 0-10 насны хүүхэдтэй ажилтан албан хаагчдын судалгаа гаргах
- 0-10 насны хүүхэд нь харах хүнтэй үлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих
- Шаардлагатай тохиолдолд ажилтан албан хаагчдын гэр бүлтэй холбогдох 2-3 хүний мэдээлэл, утасны дугаартай байх
- Шаардлагатай тохиолдолд ажиллах нэмэлт хүний нөөцтэй байх
- Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж хэвшүүлэх зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хуваалцах