Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн хавдар судлалын эмнэлэг ашиглалтад орно

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл болох Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард шаваа тавьсан билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн хавдар судлалын эмнэлэг ашиглалтад орно
Хүүхдийн хавдар судлалын эмнэлэг ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл болох Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард шаваа тавьсан билээ. АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар баригдаж буй энэхүү эмнэлгийн эхний хэсгийг есдүгээр сарын 21-нд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэ оны сүүлчээр бүрэн ашиглалтанд орох тус эмнэлэг нь нярайн эрчимт эмчилгээний, мэс заслын, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 50 орноос гадна эцэг эхчүүдийн байрлах өрөөг хүртэл шийдсэн байхаар төлөвлөгдсөн аж.

Дөрвөн тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй энэхүү эмнэлэгийг барихад АНУ, Япон, Англи, Тайвань зэрэг гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон гадаадын олон сайхан сэтгэлтэй хүмүүс мөнгө санхүү, тоног төхөөрөмж хандивлаж туслалцаа үзүүлсэн байна.

Түлхүүр үг:Хүүхдийн хавдар судлалын эмнэлэг ашиглалтад орно
Хуваалцах