Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалт боллоо

“Давсыг хоолны цэснээс хасъя” мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалтыг 2019 оны 03 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Баянзүрх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалт боллоо
“Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

“Давсыг хоолны цэснээс хасъя” мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалтыг 2019 оны 03 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулийн 42 тогооч хамрагдав. Сургалтад НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, ШУТА Б.Энхтунгалаг “Давсны хэрэглээг бууруулах хэрэгцээ, шаардлага”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгаруулах шалгуур үзүүлэлт”, СХД-ийн 112-р цэцэрлэгийн ахлагч тогооч Г.Оюунсүрэн “Давсгүй хоол хийх жор, технологи”, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Цэцэгээ “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр тус тус хичээл заав. Мөн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” I шатны арга хэмжээнд түрүүлсэн 112-р цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн багийнхан давсгүй хоолны амталгаа, танилцуулга хийлээ.

Хуваалцах