Хүүхдийн хөгжлийг дэмжих суралцахуйн арга зүй хурал амжилттай зохион байгуулагдлаа
Онол, практикийн бага хурлын эхний шатанд 15 аймаг, 4 дүүргээс нийт 390 гаруй оролцогч 120 гаруй илтгэлээр багаар болон ганцаарчилсан төрлөөр оролцож, II шатанд шалгарсан 59 илтгэлийг 4 салбар хуралдаанаар хэлэлцүүлж, шилдгүүдээ тодрууллаа
Мэдээллийн алба

Онол, практикийн бага хурлын эхний шатанд 15 аймаг, 4 дүүргээс нийт 390 гаруй оролцогч 120 гаруй илтгэлээр багаар болон ганцаарчилсан төрлөөр оролцож, II шатанд шалгарсан 59 илтгэлийг 4 салбар хуралдаанаар хэлэлцүүлж, шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал:
Тэргүүн байр: "Дунд ангийн сурагчдын бодох, эргэцүүлэх чадварыг хөгжүүлэх туршилт, үр дүн" илтгэлээр Д.Байгалмаа /Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургууль
Дэд байр: "4с чадамжид тулгуурлан интерактив хичээлийг амжилттай зохион байгуулах нь" илтгэлээр М.Мягмарням /Нийслэл ерөнхий боловсролын Тольт сургууль
Гутгаар байр: "Оновчтой асуултаар сурагчдыг идэвхжүүлэх нь" илтгэлээр М.Намуун /Нийслэлийн ерөнхий боловсролын Тольт сургууль
Тусгай байр: "Химийн үйлдвэрлэлийн процессыг DWSIM цахим платформ ашиглан тайлбарлах /Контактын аргаар хүхрийн хүчил үйлдвэрлэх” ээлжит хичээлийн жишээн дээр/" илтгэлээр Б.Цэрэндэжид /МУИС-ийн Завхан аймаг дахь ахлах сургууль
"Сурагчдын уншиж ойлгосноо илэрхийлэх чадварыг үнэлэх шалгуур боловсруулан, хэрэгжүүлсэн туршлага" илтгэлээр Ц.Энхцэцэг /Дундговь аймгийн ерөнхий боловсролын Мандал сургууль
"Костагийн түвшинчилсэн асуултын аргачлалаар сурагчдын танин мэдэхүйн түвшнийг хөгжүүлэх нь" илтгэлээр Г.Энхтуяа /Дорнод аймаг, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургууль
"Пифагорын теорем" сэдвээр Ш.Ууганцэцэг /Нийслэлийн ерөнхий боловсролын "Хишиг" сургууль тус тус шалгарлаа гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.


















