Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно

Кино урлагийн зөвлөлөөс хүүхдийн кино уран бүтээлчдийг хамарсан чөлөөт уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно
Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Кино урлагийн зөвлөлөөс хүүхдийн кино уран бүтээлчдийг хамарсан чөлөөт уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Хүүхдийн кино уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцож, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд түгээгдэх боломжтой хүүхдийн насны ангилалд тохирох кино уран бүтээлийн жагсаалт гаргах болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн санал авах юм байна.

Уулзалтад хүүхдийн кино уран бүтээлчид, салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 12:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах