Хүүхдийн мах идэх гэж байсан эрд ял оноолоо
АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч Жеффри Портвейд бага насны хүүхэд хулгайлан улмаар идэх гэж байсан гэсэн үндэслэлээр 27 жил шоронд хорих ял оноожээ. Портвей өөрийн төлөвлөгөөнийхөө талаар бусад харилцагч гаж донтонуудтайгаа харилцах үеэрээ интернэтээр мэдээлсэн байжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч Жеффри Портвейд бага насны хүүхэд хулгайлан улмаар идэх гэж байсан гэсэн үндэслэлээр 27 жил шоронд хорих ял оноожээ. Тэрбээр өөрийн төлөвлөгөөнийхөө талаар бусад харилцагч гаж донтнуудтайгаа харилцах үеэрээ интернэтээр мэдээлсэн байжээ.
Түүний гэрт нэгжлэг хийх үеэр хүүхдэд зориулсан авс, мах хуваах, хэрчих зориулалттай багажны цуглуулга, мөчилж үе мөчөөр нь эвдэх схем бүхий эрэгтэй хүүхдийн гэрэл зураг олджээ. Портвейн өмгөөлөгчид түүнийг “өөрийн зөгнөлийн ертөнцдөө амьдрагч гэмгүй нэгэн” хэмээн хайцаалахыг оролдсон ч прокурорууд аллага үйлдэхээр төлөвлөсөн хэмээн үзсэн байна.


















