Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн марафон-2024” амжилтай болж өндөрлөлөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр /2024.06.01/зохион байгуулагдсан Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-д нийт 500 гаруй хүүхэд багачууд оролцож, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн марафон-2024” амжилтай болж өндөрлөлөө
“Хүүхдийн марафон-2024” амжилтай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр /2024.06.01/зохион байгуулагдсан Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-д нийт 500 гаруй хүүхэд багачууд оролцож, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Марафон оролцсон хүүхэд бүр өөрийн барианд орж буй түүхэн мөчөө гэрэл зургийн хальснаа мөнхөлж, хүүхэд бүрийн ирээдүйг гэрэл гэгээтэй, аз жаргал, сайн сайхан болгоход юуг өөрчилж, юу хийх ёстой үзэж байгаа талаарх өөрийн хүсэл мөрөөдөл, санал хүсэлтээ “Хүслийн хайрцаг”-т бичиж үлдээсэн юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүслийн хайрцаг”-т өөрийн санал, хүсэлтээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд уламжилна.

Марафоныг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв”-ийн хамт олонд талархал илэрхийлье гэж Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

Хуваалцах