Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ

Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ
Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож, 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байршуулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм.

Хуваалцах