Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгоно

Засгийн газраас хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгоно
Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгоно. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ. Ингэхдээ олгогдоогүй байсан долоо, наймдугаар сар болон есдүгээр сарын мөнгийг хамтад нь олгох юм байна.

Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Тодруулбал, өрхүүдийг амьжиргааны түвшнээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Ингэснээр өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгоно. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан өрхийн хүүхдэд бичилт хийх замаар 2019 онд мөнгийг нь нөхөж олгох юм байна.

Нэмж мэдээлэхэд, 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд хөтөлбөрт хамрагдаж сар бүр 20.000 төгрөг аваад байсан юм.

Хуваалцах