Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын дарга дэмжжээ

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшнээр ялгаварлаж олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын дарга дэмжжээ
Хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын дарга дэмжжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшнээр ялгаварлаж олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, өнгөрөгч 2013 онд хийгдсэн өрхийн амьжиргааны түвшний судалгаанд 1-17 бүлэгт эрэмбэлэгдсэн өрхийн хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг хэвээр олгох бол 17-20 дугаар бүлэгт эрэмбэлэгдсэн өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохгүй байхаар болсон.

Харин өчигдөр орой Ерөнхийлөгч өөрийн цахим хуудсанд хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр бүгдэд нь олгох талаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай уулзаж ярилцсан талаараа бичсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр энэ талаараа “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” хэмээн бичжээ.

Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албатай холбогдоход, “Засгийн газраас яг одоогоор энэ талаар тодорхой байр суурь гаргаагүй байна” гэсэн тайлбарыг өглөө. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа гэдгийг мөн хэвлэлийн албанаас нь мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсанд мөн бичжээ.

Хуваалцах