Хүүхдийн мөнгийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг зохицуулалтыг хэрэгжүүлэхээр судалж байна
0-18 хүртэлх насны хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмж 100 мянган төгрөг болж нэмэгдсэн.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: 0-18 хүртэлх насны хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмж 100 мянган төгрөг болж нэмэгдсэн. Хүүхдийн мөнгө буусан өдрөөс хойш архи, согтууруулах ундааны хэрэглээ 20 хувь өсдөг байна. Гадны улс орнууд зорилтот халамжийн мөнгийг эздэд нь хүргэхийн тулд хэрэглээг нь тодорхой хүрээнд хязгаарласан картыг хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Манай улсад хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг салбарын яам судалж эхэлсэн байна.


















