Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргалаа. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина
Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргалаа. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна.

Хуваалцах