Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно

Хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Банкны системийн цахим шилжилтийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно
Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Банкны системийн цахим шилжилтийн хүрээнд Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаагаас шалтгаалж нийт 2.4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган шилжүүлэг түр саатсан.

Үүнийг 22-нд нөхөн олгоно. Иймд хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудас руу хандаж засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог, нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргаарай гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах