Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хэрхэн гаргах вэ

www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хэрхэн гаргах вэ
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хэрхэн гаргах вэ. Зураг: МҮОНРТ

www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын 5 төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэнГэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэнХорих ангиас суллагдсан иргэнӨрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг www.ehalamj.mn системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ" машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.

Та хүүхдийн мөнгө авах хүсэлтээ дараах заавраар гаргаарай.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах