Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн номын ордныг "Хүүхдийн төв номын сан" болгон өөрчиллөө

Үүнтэй холбогдуулан тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн номын ордныг "Хүүхдийн төв номын сан" болгон өөрчиллөө
Хүүхдийн номын ордныг "Хүүхдийн төв номын сан" болгон өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас Хүүхдийн номын ордныг өөрчилж "Хүүхдийн төв номын сан" болгох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасан байна.

Түүнчлэн Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болгожээ. Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр хэвлэгдсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд 4000 гаруй байнгын уншигч, 80 мянган иргэнд үйлчилдэг байна.

Хуваалцах