Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн орны ачаалал 22.3 хувиар хэтэрсэн байна

Тодруулбал, 669 орон дээр 818 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 22.3 хувиар хэтэрсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн орны ачаалал  22.3 хувиар хэтэрсэн байна
Хүүхдийн орны ачаалал 22.3 хувиар хэтэрсэн байна. Зураг: МҮОНРТ

Ханиад томууны улиралтай холбогдуулан нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэтэрсэн байгаа. Тодруулбал, 669 орон дээр 818 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 22.3 хувиар хэтэрсэн байна. Гэхдээ энэ нь өмнөх долоо хоногоос бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 92.3 хувь, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 66.6 хувь, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 60 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 20 хувь, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 14.5 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Хуваалцах