Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ

Тодруулбал, жишээ нь 50 хүний суудалтай тоглоомондоо 25 үйлчлүүлэгч байлгах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ
Хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь ээ. Гэхдээ тус байгууллага нь Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисстой хийсэн Хариуцлагын гэрээнийхээ дагуу ажиллах юм байна.

Тодруулбал, жишээ нь 50 хүний суудалтай тоглоомондоо 25 үйлчлүүлэгч байлгах аж.

Гэхдээ насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх, хоорондын зайгаа чанд баримтлах, зөвхөн зургаагаас дээш насныхан үйлчлэх юм байна.

Цагийн хуваарийн хувьд 10:00-аас 22:00 цагийн хооронд ажиллах бөгөөд үнэ нь огт өөрчлөгдөөгүй гэв.

Хуваалцах