Хүүхдийн сайн сайхан амьдрах нөхцөлийг хангахад хамтран ажиллана
БСШУЯ, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Мэдээллийн алба

БСШУЯ, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар үзэглэжээ. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт дэвшүүлсэн бодлого, баримтлах чиглэл болон ДЗМОУБ-ын стратегийн зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа харилцан зохицуулах замаар хүүхдийн сайн сайхан, бүрэн дүүрэн амьдрах нөхцөлийг хангахад бүх талаар идэвхтэй хамтран ажиллах юм.


















