Хүүхдийн шилдэг бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүллээ
Засгийн газар 2007 оноос эхлэн Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг зарлаж, шилдэг бүтээлийг санхүүжүүлж ирсэн.
Мэдээллийн алба

Засгийн газар 2007 оноос эхлэн Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг зарлаж, шилдэг бүтээлийг санхүүжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр ес дэх удаагийн хүүхдийн бүтээлийн шилдгүүд тодорч, хэвлэлтээс гарсан дууны цомгоо боловсролын байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Монгол улсын хэмжээнд 960 гаруй мянган хүүхдэд зориулсан уран бүтээл хэрэгтэй байгаа. Ес дэх удаагийн уралдаанд 20 дуутай хүүхдийн хоёр цомог, мөн телевизийн цуврал 24 нэвтрүүлэг шалгарч, төрөөс санхүүжилт авахаар болжээ. Нийт 150 сая төгрөгийн дэмжлэгийг эдгээр төслүүдэд олгодог. Энэ нь хүүхдийн уран бүтээлчдийг дэмжих, цаашлаад хүүхдийг урлагаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.
Хүүхдийн уран бүтээлийн 10 дугаар уралдааныг “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдлье” сэдвийн дор зохион байгуулна. Үүнд 20-иос доошгүй ангитай телевизийн уран бүтээл, хүүхдэд зориулсан инээдмийн жүжиг гэсэн хоёр төрөл байхаар төлөвлөсөн байна. Хүүхдэд зориулсан эдгээр бүтээлийн төслүүдийг ирэх гуравдугаар сарын 18-ныг дуустал хүлээн авах юм байна.


















