Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн шударга байдлын түвшин эерэг дүнтэй гарчээ

Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн судалгаанд Хэнтий, Өмнөговь, Завхан, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангид сурч

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн шударга байдлын түвшин эерэг дүнтэй гарчээ
Хүүхдийн шударга байдлын түвшин эерэг дүнтэй гарчээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн судалгаанд Хэнтий, Өмнөговь, Завхан, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангид сурч буй хүүхдүүдээс санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамруулсан байна.

Хүүхдийн шударга байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих, шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой уг судалгаагаар хүүхдийн шударга байдал 4.03 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх онуудынхаас өссөн эерэг үзүүлэлт аж.

Түлхүүр үг:Хүүхдийн шударга байдлын түвшин эерэг дүнтэй гарчээ
Хуваалцах