Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн сүрьеэгийн лабораторитой болно

Манай улс хүүхдийн сүрьеэ илрүүлэх өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй лабораторитой болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн сүрьеэгийн лабораторитой болно
Хүүхдийн сүрьеэгийн лабораторитой болно. Зураг: МҮОНРТ

Манай улс хүүхдийн сүрьеэ илрүүлэх өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй лабораторитой болно. Манайд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насныхан байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь гурван сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Тиймээс Харвардын их сургууль энэ чиглэлээр гурван сая ам.долларын санхүүжилт бүхий судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн гол бай нь хүүхдийн сүрьеэгийн тархалт, суурь шалтгааныг судлан тогтоох гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ судалгааг хийснээр хүүхдийн сүрьеэгийн тохиолдлыг эрт оношилж, халдварыг хязгаарлаж чадахаас гадна улсын төсвөөс гарах зардлыг хэмнэх давхар ач холбогдолтой юм байна.

Хуваалцах