Хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнд шалгалт хийлээ
Хортой бактери найрлагад нь байж болзошгүй хүүхдийн сүүн тэжээл, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр шалгалт хийж эхэллээ.
Мэдээллийн алба

Хортой бактери найрлагад нь байж болзошгүй хүүхдийн сүүн тэжээл, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр шалгалт хийж эхэллээ.
Шалгалтаар эдгээр бүтээгдүүний найрлагад нарийн шинжилгээ хийх юм байна. Эцсийн хариу энэ сарын 15 буюу ирэх пүрэв гаригт гарна гэж тус газрын Улсын ахлах байцаагч н.Батчимэг хэллээ.


















