Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тань хөгжил хүүхдээ сонсож, хамтдаа асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ

Хүүхдийн тань хөгжил хүүхдээ сонсож, хамтдаа асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ. Хүүхдээ анхааралтай сонсох нь тэдний сэтгэл зүй, зан төлөв, харилцааны чадвар зэрэг олон талын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тань хөгжил хүүхдээ сонсож, хамтдаа асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ
Хүүхдийн тань хөгжил хүүхдээ сонсож, хамтдаа асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн тань хөгжил хүүхдээ сонсож, хамтдаа асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ. Хүүхдээ анхааралтай сонсох нь тэдний сэтгэл зүй, зан төлөв, харилцааны чадвар зэрэг олон талын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, бусадтай харилцах чадвараа сайжруулах боломжтой. Мөн эцэг эхтэйгээ ойр дотно харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгоход чухал үүрэгтэй.

Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг таслах, яаруулах, эсвэл өөр зүйл хийж байхдаа сонсох зэрэг нь хүүхдийн ярих хүсэл эрмэлзлийг бууруулж, улмаар өөрийгөө илэрхийлэх чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

Тиймээс хүүхдийнхээ яриаг анхааралтай, тэвчээртэй сонсож, тэдний үзэл бодлыг хүндэтгэн, ойлгож буйгаа илэрхийлэх нь чухал юм. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Таны хүүхдэдээ зориулсан цаг бүхэн түүнд насан туршийнх нь үнэт хөрөнгө жаргалтай дурсамж болон үлдэнэ.

/Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар/

Хуваалцах