Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тасагт 1800 ам.долларын төхөөрөмж гардуулжээ

Учир нь зөвхөн өнөөдрийн байдлаар тус тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь даруй хоёр дахин өвчтөнөөр илүү байгаа юм. Энэ нь томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор өссөн тоо хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тасагт 1800 ам.долларын төхөөрөмж гардуулжээ
Хүүхдийн тасагт 1800 ам.долларын төхөөрөмж гардуулжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өнөөдрийн байдлаар 28 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ч, энэ байдал нь бодит байдал дээрээ тэс өөр нөхцөл байдалтайгаар ажиллаж байна. Учир нь зөвхөн өнөөдрийн байдлаар тус тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь даруй хоёр дахин өвчтөнөөр илүү байгаа юм. Энэ нь томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор өссөн тоо хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна. Түүнчлэн энэхүү бодит нөхцөл байдалтай хоёр он солигдох мөчид танилцсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Нарантуяа "Ротари" клубтэй хамтран 1800 ам.долларын үнэтэй цэр соруулагч, хүчил төрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, тархины цусан хангамж, халуун хэмждэг 4 төрлийн багаж, төхөөрөмжийг тус тасагт хүлээлгэн өгчээ. Үүнд нь тасгийн эрхлэгч Г.Тунгалаг “цаг үеэ олсон сайн үйлсийн ажил боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Түлхүүр үг:Сэлэнгэ аймаг
Хуваалцах