Хүүхдийн тоглоомын талбай бүхий авто машины зогсоол ашиглалтад орлоо
Нийт 200 авто машины зогсоол, оршин суугч, иргэдэд нарлаж, салхилах боломж олгосон иж бүрэн тохижилт бүхий талбайг барьж байгуулсан байна.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны иргэдийн санаачилгаар 32, 33 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий авто машины ил, далд зогсоол барих шийдвэрийг тус дүүргийн ИТХ гаргасан. Уг шийдвэрийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг “Дайчин Мугсу” ХХК иргэдээс дэмжлэг аван гүйцэтгэж хүлээлгэж өгчээ.
Нийт 200 авто машины зогсоол, оршин суугч, иргэдэд нарлаж, салхилах боломж олгосон иж бүрэн тохижилт бүхий талбайг барьж байгуулсан байна. Оршин суугчдын зүгээс авто машины зогсоол, грашийн хүрэлцээ муу гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан нь ийнхүү шийдэгджээ.

.jpg)


















