Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн цүнхэнд байх ёстой зүйлс

Маргааш 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. 2021-2022 оны хичээлийн жилд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ дараах зөвлөмжүүдийг хэвшүүлээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн цүнхэнд байх ёстой зүйлс
Хүүхдийн цүнхэнд байх ёстой зүйлс. Зураг: МҮОНРТ

Маргааш 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. 2021-2022 оны хичээлийн жилд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ дараах зөвлөмжүүдийг хэвшүүлээрэй. Үүнд:

1. Хүүхэд бүр амны хаалт тогтмол зүүх /цэвэр байх, 2 цаг тутамд солих/

2. Нойтон салфетка /авч явахад хөнгөн, жижиг/

3. Гар ариутгагч /жижгэвтэр савлагаатай/

4. Та хүүхдээ хичээлдээ явахаас өмнө цай, хоол заавал идүүлсэн байх

5. Хүүхдүүд гэрээсээ хүнсний зүйл аль болохоор авчрахгүй байх

6. Өөрийн хэрэглэж буй бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас, эд зүйлсийг бусдад дамжуулахгүй байх

7. Зөвхөн өөрийн аяга, таваг, ус, ундааны савыг хэрэглэх

8. Хичээл дээр суудал солихгүй байх /зөвхөн өөрийнхөө суудалд суух/

9. Бие тавгүйрхсэн тохиолдолд цаг алдалгүй сургуулийн эмчдээ үзүүлэх

10. Сургууль-Гэр маршрутыг чандлан мөрдөх талаар сайтар хэлж ойлгуулаарай.

Хүүхдийн цүнхэнд байх ёстой зүйлс:

Хуваалцах